Scroll down

ТРИО

PG play_arrow Трэйлер тоглуулах
star_rate star_rate star_rate star_rate star_rate

ТРИО

Үргэлжлэх хугацаа
: 1 цаг 36 мин
Насны хязгаар
: PG
Киноны төрөл
: Drama

Жам бол монголын хөдөө нутагт төрсөн дауны синдромтой хүү юм. Түүний ээж хүүгээ асарч өсгөх, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах гэж хүмүүсээс зайдуу амьдрах замыг сонгожээ. Ингэхдээ бага охиноо бусдад үрчлүүлээд өөрөө Жам хүүгийн хамт мал аж ахуй эрхлэн амьдарна. Онгон байгалийн дунд Жам хүү эрүүл саруул өсч эрийн цээнд хүрчээ. Дауны синдромын бэрхшээлүүд байх боловч Жам ээжийнхээ асаргаа халамж, уйгагүй оролдлогын ачаар ахуйн ажлуудыг хэнээс ч дутахгүй хийж сурсан бөгөөд амьдралынх нь утга учир болсон ээждээ хязгааргүй хайртай байлаа. Өдөр хоногууд ээлжлэн өнгөрсөөр өндөр настай ээж нь нэг өдөр нас барав. Дауны синдромтой хүний нийтлэг шинжээр Жам энэ явдлыг ойлгохгүй, бас эвлэрэхгүй байх тэр хүнд үедээ нэгэн ламтай учиржээ. Тэрхүү лам нь удаан хугацаанд даян буюу бусдаас хол байгальд байж бясалгал үйлдэх нэгэн төрлийн заншил хийж яваа хүн бөгөөд эхийгээ алдсан Жамд тусалж монголын уламжлалт аргаар ил хөдөөлүүлэх зан заншлыг гүйцэтгэж өгдөг. Ийнхүү хөдөөлүүлэхдээ монгол ёсоор ээжийнх нь бие дээр тэмдэг тавьж, тэр тэмдгээр нь эргэж төрөх үед нь таних тухай хэлж өгдөг. Жам хайртай ээжийгээ алдсан явдалдаа олон жилээр шаналах боловч хорвоогийн жам ёсоор хэвийн амьдарсаар байлаа. Таван жилийн дараа ээжийгээ нас барах үед жирэмсэн байсан дүү нь охиныхоо хамт Жам дээр ирж ээжийгээ хөдөөлүүлсэн газрыг эргэж очиход байгаль дэлхий хөндөгдөөгүй учраас яг хэвэндээ байх бөгөөд дүүгийнх нь бяцхан охинд ээж дээрээ тавьсан тэмдэг байхыг харсан Жам хязгааргүй баярт автана. Хүн байгалийн харилцан шүтэлцээ, эх үрийн мөнхөд үргэлжлэх удмын хэлхээ, хүний амьдралын утга болсон хайрын мөн чанар ийм ажгуу.


Prime Cineplex Encanto


2D /Танхим 6/

Prime Cineplex Zaisan


Premium 2D /Танхим 6/